хурандаа П.Бадамдорж

Хурандаа Пүрэвийн Бадамдорж

Нэг. Намтарын товчоон

Пүрэв овогтой Бадамдорж нь 1956 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Эрх зүйч, хуульч мэргэжилтэй.

1964-1974 онд сум,аймгийн арван жилийн сургууль,

1975-1978 онд НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургууль дүүргэж,  хуульч

1985 онд ЗХУ-ын ДЯЯ-ны Академийн тусгай факультетийг төгсөж, эрх зүйч мэргэжил эзэмшсэн.

Хууль зүйн ухааны магистр цолтой.

ЗХХБУГ-ын харьяа Бэрлэг дэх ЗХХ Колонид ээлжийн дарга, хэсгийн даргаар ажил амьдралын гараагаа эхэлсэн байна.

            1985.07.22-ны өдрийн НАХЯ-ны сайдын 529 дүгээр тушаалаар ЗХХБУГ-ын Мааньтын хорих ангийн харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн орлогч даргаар 1990 он хүртэл ажаиллаад, 1990 оноос ЗХХБУГ-ын тоо бүртгэлийн тасагт байцаагч, 1991-1992 онд ЗХХ Колоны 433 дугаар ангид даргаар, 1993 оноос ХБУГ-т харуул хамгаалалтын ахлах байцаагч, мөн 1993.12.02-ны өдрийн Б/521 тушаалаар Өндөрхаан дахь хорих 429 дүгээр ангийн дарга, 1997 оны 4 дүгээр  сараас Хорих 411 дүгээр ангийн дарга, 1998 оны 2 дугаар сараас Шийдвэр гүйцэтгэлийн газарт шадар гүйцэтгэгч,1998 оны 10 дугаар сараасЦДС-д шийдвэр биелүүлэх албаны дагуу боловсролын мэргэжилтэн, салбарт ахлах багш, 1999-2004 онд БМҮА өмнөх захиргаа буюу Хорих 409 дүгээр ангийн даргаар томилогдон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 25 жил ажилласан байна.

            2001-2004 онуудад удирдсан анги нь оргодол зөрчилгүй хамт олноор ШШГЕГ-ын хэмжээнд шалгарч байжээ.

1985 онд ЗХУ-ын ДЯЯ-ны Академийн тусгай факультетийг “Онц” дүнтэй төгсөж академийн “Хүндэт дэвтэрт” нэрээ бичүүлж ирээд Мааньтын ЗХХК-д гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн орлогч даргаар томилогдов.

         Ажиллаж суралцахдаа гайгүй сайн байя гэж хичээдэг байлаа. 1977 оны 4 дүгээр сарын 18-нд НАХЯ-ны хязгаарын ба дотоодын цэргийн Онц хилчин“, харуулчдын 4 дүгээр зөвлөгөөнд ЦТДС-иас сахилга, сурлагаараа шалгарч оролцон МАА-ийн “Онц сурлагатан” энгэрийн тэмдэгээр шагнагдаж байлаа. Сурлага, сахилга, цэрэгжилт, жагсаалч байдлаараа үлгэрлэн НАХЯ-ны сайд Б.Дэжид, Хязгаарын ба дотоодын цэргийн ХЭГ-ын дарга, дэслэгч генерал Ш.Арвай нарын тушаалаар “баярын бичиг” үнэ бүхий зүйлээр шагнагдаж байсан.

        Сурлага, хүмүүжил, мэргэжил, жагсаалч байдлаараа шалгарч ЗХХБУГ-ын даргын тушаалаар  ЗХХБУГ-ын баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнагдаж, сурлага, сахилга, цэрэгжилт, тэргүүний сурагчаар шалгарч байсан. Энэ бүхэн сурагч хүнд тухайн үеийн том үзүүлэлт, шагнал, урамшил байсан ба ирээдүйн хөдөлмөрийн гараа ингэж эхэлжээ.

П.Бадамдоржийг ШШГЕГ-ын “Хүндэт дэвтэрт”бичиж алдаршуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button