Тээврийн цагдаатай хамтран алба хаагчдын дунд сургалт зохион байгуулав.

Урин дулааны улирал ирж байгаатай холбогдон улсын хэмжээнд зам тээврийн ослын тоо хэмжээ өссөн үзүүлэлттэй гарсан байна. Иймд тус ангийн захиргаанаас санаачлан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл”-ийн ажлыг эрчимжүүлэх, албан хаагчдыг зам тээврийн аюул осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс тээврийн цагдаатай хамтран сургалт зохион байгуулав. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан алба бүрээс төлөөлөл болгож нийт 25 албан хаагчийг нэг хүнд 2-3 мкв байхаар тооцон хурлын зааланд байрлуулж сургалтыг зохион байгууллаа. Улсын хэмжээнд нийт ослын дийлэнх хувийг хөдөө орон нутагт хурд хэтрүүлснээс болж бэртэл гэмтэл авах цаашилбал хүний амь нас эрсдэх тохиолдол ихэсч байгаа талаар мэдээлэл авлаа. Мөн гэмт хэрэг зөрчлийн багагүй хувийг гэр орондоо буюу ялангуяа хашаандаа тээврийн хэрэгсэл хөдлөх үед бага насны хүүхэд хараа хяналтгүй байснаас амь насаа алдсан хэргүүд ч гарсан байна. Дулааны улиралд иргэд техникийн шаардлага хангаагүй мотоцикл унаж замын хөдөлгөөнд орсноор амь насаа алдах тохиолдол ихэссэн байна.Эдгээр мэдээ мэдээллийг нийт албан хаагчдад хүргэж гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс өөрийгөө болоод хажууд яваа хүнээ, гэр бүл, найз нөхдөө хамгаалах талаар зөвлөмж, зөвлөгөө өглөө.

Back to top button