Хамтарсан сургалт зохион байгуулав.

   Тус хорих 409-р анги нь албан хаагчдын тэсвэр хатуужил, албаны бэлэн байдлыг шалгах болон цэргийн дотоод албаны дүрэм, цэргийн сахилгын дүрэм, харуулын албаны дүрмүүдийг практикт зааж сургах зорилгоор2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн өглөөний 05 цагт хорих ангийн байрлалд түргэн цугларалт зарлан Богд хан уулын Зүүн Богины аманд Хорих 409 дүгээр анги, Баривчлах 431 дүгээр ангиуд хамтарсан хээрийн сургуулийг зохион байгуулсан ба уг хээрийн сургалтын хугацаанд цэргийн хээрийн штаб байгуулан штабын дарга, орлогч, ёс журмын эргүүл, цагийн манааг томилон ажиллуулж албан хаагч нэг бүрийн хээрийн аранзны иж бүрдэл, цэргийн жагсаалын үзлэг бэлтгэл, бие хамгаалах гардан тулааны хамгаалалт, өчих боох мэх, галт зэвсэгтэй харьцах аргачлалыг зааж сургаснаас гадна хууль эрх зүй, цэргийн хэргийн мэдлэг, сэтгэн бодох чадварыг шалгасан тестээр сорилын шалгалт авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүтэц зохион байгуулалт, удирдах албан тушаалтнуудын нэр цолыг танилцуулан судлуулах зэрэг сургалт арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Үүнээс гадна албан хаагчдын авхаалж самбаа, бие бялдрыг түвшинг шалгах буухиа уралдаан, хууль эрх зүй, цэргийн хэргийн мэдлэг болон танин мэдэхүйн асуултуудаас бүрдсэн АХА-асуулт хариултын тэмцээнүүдийг зохион байгуулж хорих 409 дүгээр ангийн Шуурхай бүлэг үзүүлэх тоглолт бэлтгэн нийт албан хаагчиддаа үйл ажиллагаагаа сурталчилан таниулах арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа.

 

Back to top button