Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн “Бахархал” тэмдэг

    Бусдын амь нас, эрүүл мэндийг сайжруулах зорилгоор иргэний үүргээ биелүүлэн  энэрэнгүй сэтгэлээр өөрийн үнэт зүйл болох цусаа тогтмол хугацаанд бэлэглэдэг донорт Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захиралын шийдвэрээр цус өгөлтийн тоогоор нь “Бахархал” тэмдэг 10,20,30,40,50-ийг  батламжийн хамт олгодог байна.

Энэ жил Шинэ корона вируст халдвар (COVID-19) цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан “ЦУСНЫ ДОНОРЫН ДЭЛХИЙН ӨДӨР”-ийг Дэлхий дахинд 06 дугаар сарын 14-ний өдөр цахим хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Цусны донорын дэлхийн өдрийг угтаж  Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс энэхүү “Бахархал” тэмдгийг 409 дүгээр хаалттай хорих ангийн дарга, хурандаа С.Батсайханд ажил дээр нь гардуулан олголоо.

Back to top button
Close